Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

520 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сар бүрийн санхүүжилтийг хагас сар тутамд жилийн нийт төсвийн 1/24-тэй тэнцэх хэмжээгээр дүнгээр нь бодож олгож байх”, мөн зүйлийн “б”-д Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “…төсвийн хэмнэлтийг өөрт нь бүрэн үлдээж байхын зэрэгцээ хэмнэлт гаргасныг нь дараа оны төсвийг бууруулах үндэслэл болгохгүй байх” онцгой эрх эдлүүлэхийг Сангийн сайдад үүрэг болгосон байна. Бүх төсөвт байгууллагаас хоёрхон байгууллагыг сонгон авч төсөв захиран зарцуулах хэмжээлшгүй их эрх мэдэл олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан шудрага ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаагийн нэг баталгаа мөн. 2.Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын 3 дугаар зүйлээр Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4 болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 4, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу тогтоож, улс орон даяар мөрдөгдөж байсан “Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5 дугаар хавсралтад заасны дагуу олгох нэмэгдлүүдийн хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яамны аппаратад ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад “О” байхаар, мөн тогтоолын 4 дүгээр зүйл, 2000 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээр Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 4, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тогтоож, улс орон даяар мөрдөж байгаа “Төрийн албан хаагчдын цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1999 оны 154 дүгээр тогтоолыг Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамааруулахгүй байхаар тус тус тогтоосон нь Үндсэн хуулиар олгосон “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” үндсэн бүрэн эрхээ Засгийн газар хэрэгжүүлэхээ умартаж, Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг зөрчиж байна. 3.Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоол болон 2000 оны 23 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагчийн “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн өргөсөн тангарагтай зөрчилдөж, тэдэнд хууль бус шийдвэрийг биелүүлэх явдлыг тулгаж байгаагаараа Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. 4.Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5