Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

519 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2000. 5.11 Дугаар 04 Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 176, 2000 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн тухай Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Амарсанаа, Ж.Болдбаатар, Ж.Бямбажав, В.Удвал /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан Төрийн ордны 251 дүгээр өрөөнд хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Н.Чадраабал оролцов. Хуралдаанд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй болно. Иргэн Н.Чадраабал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “1.Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын 1, 3, 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн “а”, “б” заалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг илт зөрчсөн байна. Тухайлбал, Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээр “Батлагдсан төсвийнхөө зардлын зүйл, ангийг …шилжүүлэн зарцуулж байх” эрхийг Монгол Улсын бүх төсөвт байгууллагаас төсөв, санхүүгийн болон шийдвэр гаргах эрх мэдэлд ойрхон байдаг зөвхөн хоёрхон байгууллага, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт олгож, тэрчлэн мөн тогтоолын 5 дугаар зүйлийн “а”-д “Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5