511 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн цэцийн эрхэнд халдсан нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм” гэжээ. Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн тайлбартаа: “Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтыг авч үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль санаачлагчдын санаачилга гаргах эрх мэдлийг хөндөөгүй бөгөөд харин хууль санаачлагчдын саналыг Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх эрхийг Үндсэн хуулийг чандлан сахиулагч Үндсэн хуулийн цэцэд олгосон байна” гэжээ. Гурав.Иргэн Н.Баасанжав Үндсэн хуулийн цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдөл болон нэмэлт тайлбартаа: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хууль санаачлах, батлах эрхийг Улсын Их Хурлын гишүүдэд олгосон бөгөөд харин өөрчлөлтийн саналыг өргөн барих эрхийг Үндсэн хуулиар Үндсэн хуулийн Цэцэд олгожээ. Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын ба Дэгийн тухай хуулийг зөрчиж Үндсэн хуульдаа дур зоргоороо нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалт болон 70 дугаар зүйлийн 1 дэх заалттай зөрчилдөж байна” гэжээ. Дөрөв.Иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдөлдөө: “Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд хугацааны хязгаарлалт /5 хоног, 7 хоног/ тогтоох бусармаг гэхээр аргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн зарчмыг төгс бус эрх болгож өөрчилжээ. Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүх талыг хугацааны хязгаарлалтад оруулж 5 ба 7 хоног өнгөрмөгч түүний эрхийг өөр субъект шилжүүлэн авч эдлэхээр хуульчилжээ. Улсын Их Хурлын чуулах хугацааг 50 өдөр болгосон нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол . . . нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэсэн заалтад харшилж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “ . . . Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5