Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

510 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл а/Улсын Их Хурлын чуулганы ирцийг бууруулсан өөрчлөлт Үндсэн хуульд оруулснаар Улсын Их Хурлаас гаргах шийдвэрт нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн тусгахад сөргөөр нөлөөлөх эрх зүйн үндсийг тавьжээ; б/нэмэлт, өөрчлөлтөөр 50-аас доошгүй хоног хуралдах болсон нь Улсын Их Хурлын хууль тогтоох болон төлөөлөгчдийн байгууллагын /Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ шинж нь алдагдах боллоо; в/45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их хурал хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй нөхцөлд Улсын Их Хурлыг тарааж байхаар тогтсон нь төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлыг тогтворгүй болгож, улс төрийн аливаа сөрөг хүчин буюу төр засгийн эрх мэдлийг улайран булаалдагч улс төрийн хүчнүүд сонгуулийн үр дүнг бусниулахад ашиглах сиймхий буй болгожээ; 6/Үндсэн хуулийн үзэл баримтлалын тулгуур үндэс нь тус хуулийн 3 дугаар зүйл /Монгол Улсын төрийн байгуулал/ бүлгээс үзэхэд төрийн эрх мэдлийг хуваарилсанд оршино. Гэтэл эл үзэл баримтлалаас ухарч, хууль тогтоох /Улсын Их Хурал/ ба гүйцэтгэх /Засгийн газар/ эрх мэдлийг нэгтгэх алхам Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөн найруулгаар буй болж байна. Энэ нь угтаа Үндсэн хуулийн 20, 38 дугаар зүйлийн заалт зөрчигдснийг харуулж байна. 7/Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг нууцаар саналаа гаргаж сонгох тухай нийтлэг үндэслэлтэй Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь /нууц санал хураалтыг ил болгосон/ зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчжээ. Энэ нь бас Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн төдийгүй Улсын Их хурал төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд харшилж байна” гэжээ. Хоёр.Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хууль санаачлагчдын хувьд санаачилгаа Үндсэн хуулийн цэцэд уламжлахаар хязгаарлагдаж, Улсын Их Хуралд оруулах нь Үндсэн хуулийн цэцийн онц эрхэд хамаарсан эрх мэдэл юм. Ийнхүү Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5