512 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1, 1 дүгээр зүйлийн 2-т харшлах юм. Нам, эвслийн бүлэг бүр дэд даргатай байхаар хийсэн өөрчлөлт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 10-ыг зөрчжээ. Үндсэн хуулийн “ . . . Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хамаарах чухал заалтыг мөн орхигдуулжээ. Энэ нь төрийн дээд өндөрлөгүүдийн харилцан хяналт тавих бүтэн системийн чухал нэгэн шинжийг тасдаж, төрийн машинд тавих шаардлага, хяналтын мөрөөр авах арга хэмжээг үгүйсгэж байна” гэжээ. Иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийн тайлбартаа: “Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т өмнө нь байсан “Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн онц чухал хэсгийг мөн дагалдуулан хасаж, чингэснээр Ерөнхий сайдыг томилох, мөн Засгийн газрыг огцруулах тухай санал оруулах эрхийг Ерөнхийлөгчийн гараас бүрэн салгажээ. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн хүн нэгэн намын заавар, удирдамжийг ягштал сахигч, намын удирдлагын албат, хараат хүн болж хувирч байна. Гэтэл Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Гэтэл саналыг илээр гаргуулах болсон нь Үндсэн хуулийн гол чухал зарчим, заалтын агуулгад харшилж, зөрчиж байна. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг саналаа илээр гаргаж сонгох, дэд даргыг зөвхөн нам, эвслийн бүлэг тус бүрээс сонгох тухай заасан нь намын бүлэгт ороогүй гишүүдийн хувьд хүний эрхийг зөрчсөн шийдэл болжээ. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг ... Үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж, мөн 16 дугаар зүйлийн 9-д “Монгол Улсын иргэн ... төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга бүрийг нягтлан үзээд өөрчлөх шаардлага байна гэж тогтвол дэлгэрэнгүй үндэслэл бүхий саналаа Улсын Их Хуралд зөвхөн Цэц л өргөн мэдүүлэх учиртай. Үндсэн хуульд яг ингэж зааж, ийм механизмыг суулгаж өгсөн атал түүнийг Улсын Их Хурлын хууль санаачилсан гэгдэх гишүүд ноцтой зөрчжээ” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5