509 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэц саналаа гаргах эрхийг зөрчжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүй, өөрчлөлт оруулсан явдал Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг зөрчсөн хэрэг юм” гэжээ. Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн цэцэд 2000 оны 3 дугаар сарын 13-нд гаргасан нэмэлт тайлбартаа: “1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчжээ. Энэ нь Үндсэн хуулийн Цэцээс санал аваагүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, сонгогчид, олон нийтээр хэлэлцүүлээгүй зэргээр нотлогдож байна. 2/ Иргэд болон улс төрийн бусад намын саналыг аваагүй нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж заасан эрхийг зөрчсөн байна. 3/ Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн утга агуулгаас үзэхэд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгын талаархи саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрхтэй болох нь тодорхой байна. 4/ Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална” гэж заасныг зөрчсөн байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ирцийн бүрдэл хүрээгүй байхад Улсын Их хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан байна. 5/ Нэмэлт, өөрчлөлт бүхэлдээ Үндсэн хуулийн 20 дугаар зүйл /Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их хуралд хадгална/, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг /Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална/ зөрчжээ. Энэ нь:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5