508 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 23-ны өдөр Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржид өргөн барьж, мөн өдрийн маргааш нь үдээс өмнө хэлэлцэж шууд баталсан, эл асуудал нь энэ удаагийн чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй зэргээр нотлогдож байна. 2/Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг илэрхийлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн нь дараах байдлаар нотлогдож байна. а/Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийг хийх эрх Улсын Их Хуралд суудалтай гурван намд байгаа гэж үзсэн нь өрөөсгөл юм. б/өнөөгийн Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд нийт иргэн, улсын ашиг сонирхол, үндэсний эрх ашгийг бүрэн төлөөлж чадахгүй байгаа билээ. 3/Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал яаран сандран, хуйвалдааны замаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг буюу иргэд “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Улсын Их Хурлын гишүүд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа сонгогчдынхоо санал хүсэлтийг огт авалгүй хийснээр нотлогдоно. 4/Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг иргэд, сонгогчдод шүүн тунгаах цаг хугацааны ямар ч боломж олгохгүйгээр Улсын Их Хурал хэлэлцэж баталсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхэд” ноцтой халдан зөрчжээ. 5/Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална” гэж заасныг зөрчжээ. Энэ удаагийн Улсын Их Хурал хичнээн гишүүнтэй болсон, хэдэн гишүүн санал хураалтад оролцсоноос үзэхэд тодорхой болж байгаа юм. 6/Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заажээ. Гэтэл Улсын Их Хурал энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5