507 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2000.11.29 Дугаар 02 Улаанбаатар хот Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Д.Чилхаажав, Ж.Бямбажав, Ж.Амарсанаа, В.Удвал /илтгэгч/, Н.Чинбат, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Улсын Их Хурлын төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж нар оролцов. Цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Н.Отгон нарын гомдлоор үүссэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. Нэг. Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн цэцэд 1999 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн дараах заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 1/Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Энэ нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын гишүүд 1999 оны 12-р сарын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5