504 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтыг зөрчсөн” гэх маргаан нь анхаарал татахуйц, бусад нь Цэцийн харъяалалд үл хамаарах асуудал гэж үзэж зөвхөн Цэцэд харъяалагдах асуудлаар тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэв. Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтын талаар дараахь тайлбарыг өгч байна. а/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гагцхүү хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал ямар ч дамжлагагүйгээр шууд хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. б/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Үндсэн хуулийн цэц бие даан, тэгэхдээ санаачлагчийн санал авахгүйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ саналыг хэлэлцэх эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал байхаар Үндсэн хуульд заажээ. Иймд хууль санаачлах эрх бүхий санаачлагчийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санаачилсан төслийг урьдчилан хүлээн авах, хэлэлцэх, уг төслийн талаар санал дүгнэлт гаргах, түүнийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зохистой эсэхийг шийдвэрлэх эрхийг Цэцэд Үндсэн хуулиар олгоогүй байна. Дээр дурдсан баримт үндэслэлд тулгуурлан Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд оруулж байна” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж: “…санаачилсан бол дамжлагагүйгээр, өөрөөр хэлбэл Цэцээр оруулахгүйгээр шууд Их Хурал аваад хэлэлцэх эрхтэй, тэр санал гэдэг нь шууд Цэцэд хамааралтай заалт, Цэц хуулийн маргааныг хэлэлцэх явцад Үндсэн хуулийн дотор зөрчил байнаа, ийм асуудлыг ингэж цэгцлээ, ингэж өөрчлөө гэх юм бол тэр тухай санал боловсруулаад… Улсын Их Хуралд шууд оруулнаа” гэжээ. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан: “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг хэсэг, энэ нь Үндсэн хуулийн хяналт тавих харъяаллын асуудал биш юмаа гэж ойлгож байгаа” гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гончигдорж: “Хууль санаачлах гэдэг бол заавал хэлэлцэх үүргийг хууль
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5