503 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэжээ. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ тойргийн сонгогчидтойгоо уулзаж тэдний санаа бодлыг сонсоогүй нь дээрх заалтыг зөрчжээ. 2/ Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Зургаа.Иргэн О.Жамбалдорж Үндсэн хуулийн цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 20-нд гаргасан өргөдөлдөө: “1/ Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргаад Улсын Их хуралд оруулахын оронд Үндсэн хуулийн цэцэд өгч хянуулах журам тогтоожээ. Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тусгайлан авч үзэж, Үндсэн хуулиар хууль санаачлагчдын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлан тодорхойлжээ гэж үзэж болно. Гэтэл Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг хууль санаачлагчдын шууд оруулснаар авч хэлэлцэн баталсан байна. 2/ Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заажээ. Улсын Их Хурал ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг шийдээгүй байж уг нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргасан нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэстэй байна” гэжээ. Долоо.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт”- ийн талаар иргэн Н.Баасанжав, О.Жамбалдорж, С.Нарангэрэл, Д.Чулуунжав, Н.Хайдав нараас Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлтэй холбогдуулан дор дурдсан тайлбарыг толилуулж байна. Дээр дурдсан иргэдийн өргөдлөөс үзэхэд “Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5