Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

505 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоох байгууллагад бий болгодог ийм төсөл, хуулийн санал гэдэг бол ердийн хуулиудын хувьд хууль санаачлагчаар дамжуулж, Улсын Их Хурал руу хууль санаачлагдсан хэлбэршил рүү орж байж хэлэлцдэг зүйл. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн санал нь харин Цэцийн зүгээс шууд Улсын Их Хуралд өргөн баригдахаар ингэж тогтоогдсон байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Их Хурал 1999 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2; далдугаар зүйлийн 1 дэх заалтад нийцээгүй байна. 2. Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжийг Үндсэн хуулийн цэцэд олгоогүй байна. 3. Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлаас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 68 дугаар зүйлийн 1; 70 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэсэн иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, Н.Отгон, О.Жамбалдорж нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, жаран наймдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5