494 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгчийн бүрэн эрх” гэсэн зүйл бий болгосон зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэсэн 02 дүгнэлтийг гаргажээ. Монгол Улсын Их Хурал 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 02 дүгнэлтийг авч хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэснийг зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэсэн 36 дугаар тогтоолыг гаргажээ. Өргөдөл гаргагч Ц.Монгол Үндсэн хуулийн цэцэд хандан тайлбарлахдаа: Дээд шүүхийн бүрэлдэхүүний хувьд Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуульд эрүү, иргэний танхимтай байх талаар ямар нэг заалт байхгүй. Иймд Дээд шүүх нь эрүү, иргэний танхимтай байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 7-д зааснаас үзвэл танхимын тэргүүн шүүгч албан тушаалтан болчихоод байна. Иймд танхимын тэргүүн шүүгч Дээд шүүхийн тэргүүн шүүгчээс давуу эрх эдлэхээр гарсан хуулийн нэмэлт заалтуудыг хүчингүйд тооцох учиртай. Би танхимтай байхыг үгүйсгэхгүй. Харин дарга нь албан тушаалтан болчихоод байна. Ерөнхийлөгч томилох шаардлагагүй. Шүүгчид өөрсдөө сонгож болох юм. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор Үндсэн хуулийн цэцэд хандан тайлбарлахдаа “Улсын Дээд шүүх нь иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн гэсэн хоёр танхимтай. Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн танхимын чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Үүнд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5