493 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2000.09.08 № 01 Улаанбаатар хот Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тогтоолын үндэслэлийг хэлэлцэн иргэн Ц.Монголын өргөдлөөр үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/, Ж.Амарсанаа, Б.Удвал, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор, өргөдөл гаргагч Ц.Монгол нар оролцов. Хуралдаан Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 251 дүгээр зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан заалтууд, Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1, тавьдугаар зүйлийн 2, тавин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн тухай иргэн Ц.Монголын өргөдлөөр үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэв. Иргэн Ц.Монгол өргөдөлдөө: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Танхимын тэргүүн шүүгчийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн санал болгосноор Монгол улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалт, мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуульд 251 дүгээр зүйл нэмж “Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5