495 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл танхим нь: нэгд шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх; хоёрт шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй болно. Танхимын тэргүүн шүүгчийн албан тушаалыг бий болгохдоо дээрх хоёр танхимын ажлыг удирдан зохицуулах, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэйгээр бий болгосон. Танхимын тэргүүн шүүгч бусад шүүгчдийн адил бүрэн эрхээ эдлэх ба шүүхийн шүүн таслах ажиллагаанд шүүгчдийн бие даан ажиллах явдлыг үгүй болгож, үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцож байгаа явдал биш юм” гэжээ. Маргааныг хянан шийдвэрлэх явцад Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбат албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Шүүхийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах, шүүн таслах ажлын чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас авсан зохион байгуулалтын арга хэмжээ бөгөөд коллеги, танхимын зохион байгуулалтгүй байсан нэг жилийн хугацаанд шүүн таслах ажлын бодлого, шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажил тарамдан хариуцах эзэнгүй болоход хүрсэн юм. Хуулиар танхимын тэргүүн шүүгчид илүү эрх дарх эдлээгүй бөгөөд зохион байгуулалтын удирдлагын хувьд уг ажлыг нэг гарт төвлөрүүлсэн болно. Иймд хуулийн дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй гэж үзэж байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалттай зөрчилдөж байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүлээн авах боломжтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5