490 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: Иргэн Ц.Монголын өргөдөлд дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалттай; Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалттай зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг; Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Энэ дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.АМАРСАНАА Ж.БЯМБАЖАВ Д.ЧИЛХААЖАВ Н.ЧИНБАТ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5