489 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл санаачилгаар эсэргүүцэл бичих эрхтэй болгожээ… Дээрх заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалт болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…буюу байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүхээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шүүхийн байгууллагын албан тушаалтан болох Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч нараас Дээд шүүхийн шүүгчээс хэрэг хянах үйл ажиллагаанд шууд оролцож, иргэдийн гомдол хүсэлтийн дагуу хэргийг шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан Улсын Дээд шүүхэд оруулж хэлэлцүүлэх боломжгүй болгожээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх эрх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд хэргийг Дээд шүүхэд хянах эсэхийг шүүхийн албан тушаалтанд олгоогүй байна. Дээрхи хууль гарснаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн эрх зүйн байдлыг ялгаатай болгож, эрүүгийн хэргийг хянахад Дээд шүүхийн шүүгч эсэргүүцэл бичих эрхтэй байхад, иргэний хэргийг Дээд шүүхийн бүрэн эрхийн дагуу хянахад Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч бусад шүүгчдээс давуу эрх эдлэхээр тогтоосон нь буруу болжээ. Иймд дээрх хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн болохыг тогтоож, эдгээр заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа Үндсэн хуулийн цэцэд өгсөн тайлбартаа: “Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ нь зохион байгуулалтын асуудал тодорхойлсон юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд иргэн Ц.Монголоос гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Мөн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хувьтөгөлдөр: “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд Үндсэн хууль зөрчөөгүй, Шүүхийн тухай хуулийн хувьд Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч байгаа нь зохион байгуулалтын шинжтэй зүйл учраас уг хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчөөгүй” гэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5