491 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2000 оны 4 дүгээр Дугаар 36 Улаанбаатар хот сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 02 тоот дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот дүгнэлтийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 251 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот дүгнэлтийн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5