Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

488 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэгт заасан “Танхимын тэргүүн шүүгчийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалт, мөн хуульд 1995 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуульд 251 дүгээр зүйл нэмж “Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгчийн бүрэн эрх” гэсэн зүйл бий болгосон зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ”, тавин нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалтуудыг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон үзэл баримтлалаар Монгол Улсын Дээд шүүх нь албан тушаалын хувьд Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэдгийг хоёрдмол утгагүйгээр заасан. Гэтэл Шүүхийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр эрүү, иргэний хэргийг даргынхаа өмнө хариуцах албан тушаалтан бий болгож, түүнийг Ерөнхий шүүгч өөрөө санал болгон Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилохоор заасан явдал нь шүүхийн шүүн таслах ажиллагаанд шүүгчдийн бие даан ажиллах явдлыг үгүй болгож, үнэн чанартаа Ерөнхий шүүгч, түүний саналаар тавигдсан тэргүүн шүүгч гэсэн албан тушаалтнуудад эрх олгожээ. Эдгээр байдал нь албан тушаалтан, иргэд хэн боловч шүүгчдээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй, тийм оролцоогүй шударга шүүхээр шүүлгэх тухай хүний эрхийн олон улсын эрх зүйн баримт бичиг, Үндсэн хуулийн заалт зөрчигдөхөд хүрч байна. Иймээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 251 дүгээр зүйл, эдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Ерөнхийлөгчийн зарлигуудыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Мөн иргэн Ц.Монгол Үндсэн хуулийн цэцэд 1 дүгээр сарын 6-нд ирүүлсэн өргөдөлдөө: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасан заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна. Улсын Дээд шүүхийн шүүгч …оролцогчдын гомдлоор ба өөрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5