487 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2000.03.13 Дугаар 02 Улаанбаатар хот Шүүхийн тухай хууль, ИХШХШ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудын холбогдох заалтууд, эдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Ерөнхийлөгчийн зарлигууд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, Ж.Бямбажав, Д.Чилхаажав, Н.Чинбат /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөр, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ж.Нарантуяа нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 251 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан заалтууд эдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Ерөнхийлөгчийн зарлигууд Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1, тавьдугаар зүйлийн 2, тавин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн тухай Ц.Монголоос ирүүлсэн өргөдлийг хянан хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Монгол Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5