Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

482 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, гагцхүү хуульд захирагдаж хуулийг дээдлэх боломж бүрдэх юм. Шүүх эрх мэдэл нь эрүү, иргэн, захиргааны хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэх, шүүн таслах гэсэн олон талт үйл ажиллагааны хүрээнд авч үзэх өргөн ойлголт юм. Эрүүгийн процессын энэ бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч субъектүүдийн аль нэг нь зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийн хувьд шүүх эрх мэдлээс ангид байхаар хуульчлагдах нь гэм бурууг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх явцад хуульд захирагдахгүй байх, энэ утгаараа шүүх шударга шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа болно. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй субъектүүдийн тогтолцоог Үндсэн хууль, бусад хуулиар зохицуулжээ. “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль”-ийг боловсруулж, батлан гаргахдаа төрийн эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн концепцийг умартан онол арга зүйн ноцтой алдаа гаргаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагыг бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийн хувьд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн шууд хяналтан дор байхаар хуульчилсан нь шүүх эрх мэдэл нь гэм бурууг тогтоох эхний шатнаасаа, гүйцэтгэх эрх мэдлийн тодорхой албан тушаалтнуудын хууль бус ашиг сонирхолд нийцэж байхаас аргагүйд хүрэх, тэдний сонголт, томилолтоор үйл ажиллагаа нь хөтлөгдөн явах, улс төр, бизнесийн тодорхой бүлэглэлийн хүрээнд хууль үйлчлэхгүй байж болох эрх зүйн сөрөг орчинг бүрдүүлж, энэ нь коррупци, авилгалын гэмт хэрэг гарч нийгмийн бүхий л хүрээг хамарч байх ёстой зүйл, жирийн үзэгдэл мэт болтлоо өргөжиж, улс орныг мөхөлд ч хүргэж болох аюулыг нүүрлэж байна. Иймд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-ийг зөрчиж буйг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр Ө.Сэргэлэн гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий мөрдөн байцаах газрыг цагдаагийн байгууллагын системд оруулж, түүний удирдлагыг Засгийн газраас томилж байгаа нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-ийн “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” хэмээх заалтыг зөрчиж байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага цагдаагийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5