481 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2000.02.16 Дугаар 01 Улаанбаатар хот Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 2000 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Төрийн ордны 251 дүгээр өрөөнд зөвлөлдөж гаргав. Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Ж.Бямбажав, Д.Дэмбэрэлцэрэн, В.Удвал /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Тус хуралдаанд маргагч /нэхэмжлэгч/ тал болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ө.Сэргэлэн оролцов. Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Хувьтөгөлдөр хуралдаанд ирээгүй болно. Иргэн Ө.Сэргэлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 1999 оны 12 дугаар сарын 17-нд гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ. Тухайн заалтад буй “гагцхүү шүүх” гэдэг нь шүүх байгууллага шүүх эрх мэдлийн хүрээнд ганцаараа эцсийн шийдвэр гаргана гэсэн утга агуулгыг илэрхийлж байна. Тэгвэл шүүх байгууллага болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий бусад субъектүүд болох прокурор, цагдаагийн байгууллагууд нь нэгдмэл нэг зорилгын хүрээнд бие даасан хараат бус байдалд үйл ажиллагаа явуулснаар ардчилсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5