Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

483 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллагын шууд бүтцэд багтах нь тохиромжгүй бөгөөд эдгээрийн удирдлагыг Засгийн газар томилох, өөрчлөх асуудлыг шийдэж байгаа нь Үндсэн хуулийн агуулгад нийцэхгүй байна” гэлээ. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад нэхэмжлэгч Ө.Сэргэлэн өөрийн өргөдөл дэх “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтэй холбогдож гаргасан гомдлын шаардлагаасаа татгалзсан болно. 2. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буй “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг Монгол Улсын Цагдаагийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д буй “Засгийн газар Монгол Улсын Хууль зүйн сайдын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын бүтцийг баталж, даргыг томилж, чөлөөлнө” гэсэн заалт зөрчсөн тухай үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д буй “Засгийн газар Монгол Улсын Хууль зүйн сайдын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын бүтцийг баталж, даргыг томилж, чөлөөлнө” хэмээх заалт Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буй “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 2. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Ж.БЯМБАЖАВ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН В.УДВАЛ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5