477 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаас өмнөх шатанд зохиох гүйцэтгэх ажилд хамаарч байгаа бөгөөд эрх бүхий байгууллагууд нь гадны байгууллагын зөвшөөрөлгүйгээр холбогдох мэдээллийг үндэслэн явуулна гэсэн хэрэг юм. Дээр дурдсан мэдээлэл нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгод чиглэсэн байх ёстой. Тэгээд ч хуульд заасан үндэслэлгүйгээр гүйцэтгэх ажил явуулж, иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол хуулийн хариуцлага хүлээлгэх заалт ч бий. Гүйцэтгэх ажлын тухай хуульд нууцлалын шаардлагаас холбогдох бүх хэм хэмжээг нэг бүрчлэн заах бололцоогүй бөгөөд гүйцэтгэх ажлын зааварт нууц үзлэг явуулах үндэслэл, журмыг нарийвчлан зааж өгсөн байдаг” гэжээ. Нэхэмжлэгч иргэн Х.Доржпалам Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: “Гүйцэтгэх ажлын тухай хуульд орон байранд нууц үзлэг хийх үндэслэл, журмыг заагаагүй учир хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх зөрчигдөх боломжтой болсон. Өөрийн үзэмжээр гүйцэтгэх ажил явуулах тухай хуулийн заалт нь гүйцэтгэх байгууллага, ажилтан дур зоргоороо, хууль бус үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаагаараа Үндсэн хууль зөрчиж байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: “Улсын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг илрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгод нийцүүлэн хуульд заасан журмын дагуу орон байранд нууц үзлэг хийхгүй байх юм бол гүйцэтгэх ажил гэж байх нь утгагүй юм. “Халдашгүй” гэдгийн тухайд тодорхой шалтгааны улмаас хуульд заасан бол эрх, эрх чөлөөг хязгаарлаж болно гэж ойлгож байна” гэжээ. ХЯНАВАЛ: Нэхэмжлэгч иргэн Х.Доржпаламын өргөдөлд дурдсан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн иргэний орон байранд нууц үзлэг хийж болох тухай заалт, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн гүйцэтгэх ажлыг өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5