478 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндэслэн өөрийн үзэмжээрээ явуулах гэсэн заалтуудад хууль зүйн хувьд боловсронгуй болгох зүйл байгаа боловч уг асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шууд харъяалан шийдвэрлэх асуудал биш болохыг дурдсугай. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуулын ажлыг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээрээ явуулна” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг, мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний орон байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц үзлэг хийж болох тухай заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д буй “…орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.АМАРСАНАА С.ЖАНЦАН Ж.БЯМБАЖАВ В.УДВАЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5