Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

476 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндэслэл, журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “…өөрт байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээрээ гүйцэтгэх ажил явуулах тухай заалт нь гүйцэтгэх байгууллага, ажилтан өөртөө мэдээлэл байсан ч, эс байсан ч, бодит үндэслэлтэй, үндэслэлгүйг үл харгалзан өөрийн тааллаараа, санааныхаа дур зоргоор хуульд заасан үндэслэл журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажил зохиож, тагнаж болохоор хуульчилж өгсөн нь Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн эдгээр заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөнийг хянаж үзэхийг хүсье” гэжээ. Иргэн Х.Доржпалам өргөдөлдөө өгсөн нэмэлт тайлбартаа: “Ер нь орон байрны халдашгүй байдал гэдгийг хэн ч хэзээ ч халдах ёсгүй гэдэг туйлын утгаар, хуулиар хамгаална гэдгийг ямар ч хууль гарлаа, түүний халдашгүй байдалд халдаж болох тухай ойлголт, яриа байж болохгүй гэсэн утгаар ойлгох ёстой. Гүйцэтгэх ажил зохиох хүрээг хуульчилж өгсөн 12 дугаар зүйлд “орон байранд нууц үзлэг хийх талаар нэг ч үг үсэг байхгүй. Энэ зүйлд орон байранд нууц үзлэг хийх хэмжээ хязгаарыг нарийвчлан заах ёстой. Гүйцэтгэх ажлын хуулийн дээрх заалт Үндсэн хууль төдийгүй Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн. Энэ утгаараа түүхэнд хар толбо болж үлдсэн хэлмэгдүүлэлтийг дахин давтаж болох хамгийн аюултай заалт юм” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр Үндсэн хуулийн цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтын дагуу Гүйцэтгэх ажлын тухай хууль гаргаж гүйцэтгэх ажил явуулах үндэслэлийг тодорхойлж өгсөн. Тухайлбал мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тагнуул, сөрөг тагнуул, цэргийн тагнуулын ажлыг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна” гэж заасан. Энэ нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5