Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

475 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1999. 04.21 № 01 Улаанбаатар хот Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, С.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбажав, В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, өргөдөл гаргагч иргэн Х.Доржпалам, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, УИХ-ын гишүүн С.Төмөр, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Ж.Батдэлгэр нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Х.Доржпалам Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Иргэний …орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Иргэний орон байрны халдашгүй эрхэд халдаж нууц үзлэг хийхээр болон түүний хэмжээ хязгаарыг нарийвчлан заагаагүй байхад мөн хуулийн 23 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний орон байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц үзлэг хийж болохоор хуульчлахдаа иргэний орон байрыг барилга байгууламж, … тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлтэй адилтган нэг зиндаанд авч үзжээ. Ингэснээр орон байр халдашгүй байх тухай Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Хуульд заасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5