Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

472 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /8.3/ гэж заасан нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 1.Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтууд ба 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаа “Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн 09 тоот дүгнэлт гаргажээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 112 дугаар тогтоолоо 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан иргэн Д.Ламжав бичгээр болон хуралдаанд оролцон тайлбарлахдаа: “Парламентад бүх эрх төвлөрснөөр хүчтэй төртэй болно гэж бодвол иргэний нийгмийг биш дарангуйлагч нийгмийг санагдуулах бус уу. Засгийн газар хүчтэй байх шалгуур нь тэрээр парламент дахь олонхийн итгэл дэмжлэгийг л хүлээсэн байхад оршдог бөгөөд энэ шалгуур Үндсэн хуульд суусан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилохтой холбогдож гарсан УИХ-ын холбогдох тогтоолуудыг Үндсэн хуулийн цэц энэ хуралдаанаар авч хэлэлцэж шийдвэр гаргана гэж найдаж байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, Б.Энэбиш нараас Үндсэн хуулийн цэцэд хандан тайлбарлахдаа: “Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүндэтгэж Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллаж болох тухай заалтыг хуулиар үндсэн үүрэгт нь шууд хамааруулсан юм. Иймд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. УИХ гишүүнийхээ үүргийг хуульчлан тогтоох эрхтэй боловч энэхүү эрх нь Үндсэн хуулийн зарчим, зүйл, агуулгаар хязгаарлагдах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5