471 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1998.11.24 № 02 Улаанбаатар хот УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн тухай Төрийн ордон. Өрөө 251 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/, В.Удвал, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжавын өргөдлөөр үүссэн Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Б.Энэбиш нар оролцов. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “Улсын Их Хурлын гишүүн-Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох /6.1/, Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах үндсэн үүрэгтэй /8.2.11/, Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5