Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

473 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ёстойг үл харгалзан Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 2. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллах болох тухай УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ялгаа зааг, харилцан бие биедээ хяналт тавих Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын агуулгатай зөрчилдөж байна. 3. Иргэн Д.Ламжавын өргөдөлд дурдсан Улсын Их Хурлын тогтоолууд нь УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд хүчинтэй эсэхээс шууд хамаарах тул хамтатган эцэслэн шийдвэрлэх шаардлагагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.. 2. Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ Н.ЧИНБАТ В.УДВАЛ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5