Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

465 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “хууль батлах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа юм. Уг хуулийг УИХ-ын нийт гишүүд санал бүрэн нийлж, их өндөр хувийн саналаар баталсан нь зарим хүмүүст эргэлзээтэй санагдаж байсан. Үндсэн хуулийн холбогдох заалтад Улсын Их Хурлын зүгээс хууль тогтоох эрхээ хэрэгжүүлэх замаар тайлбар хийсэн гэж ойлгож болно. 3. Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулахдаа Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэж “Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг” гэсэн 8 дугаар зүйлд 3 дахь хэсэг болгож, мөн “Улсын Их Хурлын гишүүн дараахь үндсэн үүрэгтэй” гэсэн хоёр дахь хэсэгт нь “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах тухай” заалтыг нэмсэн юм. Цэцээс хүчингүй болгосон өмнөх хуулийн заалтууд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохыг агуулгаараа хуульчилж өгсөн байсан боловч Цэц үүнийг 1996 онд хангалтгүй гэж үзсэн билээ. Ийм учраас УИХ-аас “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах” тухай заалт Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг гэсэн хуулийн тухайлсан зүйл, хэсэгт тусгагдаагүй байна гэж үзэж байсныг анхаарч, Үндсэн хуулийн заалт, Цэцийн шийдвэрт шууд нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэж “УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон үндсэн үүрэгт” нь шууд хамааруулж хуульчлан тогтоосон юм. Иймд иргэн Д.Ламжаваас гаргасан Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтууд болон УИХ-ын бусад холбогдох тогтоолууд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгыг тайлбарлах үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд дэлхийн парламентат ёсны жишгээр “Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэгт нь Засгийн газрын гишүүний хавсарч болохоор” Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Энэ хууль Улсын Их Хурлын хуралдаан дээр гишүүдийн 93 хувийн саналаар батлагдсан юм. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо нь улс төрийн нам голлох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5