464 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баталсан тул 430 тойргийг төлөөлсөн бүрэн эрхт депутатуудынхаа саналыг хуурч авсан ганц заалт Үндсэн хуульд маань байхгүй билээ. Үндсэн хуульд заасан ёсоор УИХ нь хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн үүрэгтэй билээ. Гэтэл УИХ дахь олонхийг бүрдүүлэгч намын дарга нар болон УИХ-ын удирдлагын гарт гүйцэтгэх эрх мэдэл шууд шилжихээр сонирхлын зөрчил улам хүчтэй болж, улмаар УИХ хяналтын үүргээ гүйцэтгэхэд бэрхшээлтэй болдог, Засгийн газар нь огцорсон нөхцөлд огцорсон Засгийн газар нь дараагийн Засгийн газраа байгуулах үүрэг хүлээдэг ёс суртахуунгүй байдал үүсдэг” гэжээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Энэбиш нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа: “1. 1996 оноос эхэлсэн уг маргаантай асуудлын талаар болж өнгөрсөн зарим зүйлийг эргэн санах нь зүйтэй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцээс 1996 оны 7 дугаар сард, Улсын Их Хурлын тухай хуулийн /1992 онд батлагдсан/ 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Цэцийн энэ дүгнэлтийг УИХ авч хэлэлцээд хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзсэн. Үүний дараа Үндсэн хуулийн цэц уг асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээр дахин хэлэлцэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгосон шийдвэр гаргасныг бид мэдэж байгаа билээ. Үндсэн хуулийн цэцээс хянаж, хуулийн эдгээр заалтуудыг хүчингүй болгосон үндэслэл нь “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах нь хуулиар тогтоосон үндсэн үүрэгт нь хамаарагдаагүй байна” гэсэн билээ. 2. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэрийг хүндэтгэж “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах болох” тухай заалтыг Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэгт нь шууд хамааруулж, нэмэлт болгон оруулсан хуулийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан юм. Энэ хууль УИХ дахь олонхи, цөөнхийн бүлгийн зөвшилцлөөр 93 хувийн саналаар батлагдсан юм. Энэ нь УИХ Үндсэн хуулийн цэцээс өмнө гаргасан шийдвэр, түүний агуулгыг харгалзаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5