Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

466 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үүрэгтэйг зөвшөөрсөн. Энэ тохиолдолд аль ч нам боломжтой хүнээ сонгуульд өрсөлдүүлдэг билээ. УИХ-ын гишүүний үүрэгт Засгийн газрын гишүүн байж болохыг хуульчилснаар өмнөх хуульд байсан Үндсэн хуулийн зөрчлийг арилгасан юм гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр иргэн Д.Ламжав хэлсэн үгэндээ: “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдгийг Үндсэн хууль баталсан АИХ-ын хуралдааны протоколоос тов тодорхой үзэж болно. УИХ-д гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хууль гаргаж, Үндсэн хууль зөрчих замаар булаан авах эрх байхгүй. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол намууд хуйвалдах замаар Үндсэн хуулийн заалтыг зөрчиж хийсэн наймаа мөн. УИХ Үндсэн хуулийн заалтыг агуулгаас нь хэтрүүлж тайлбарласан байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Засгийн газрын гишүүний албан тушаал, түүний үүргийг Улсын Их Хурлын гишүүний үүрэгт хамааруулан үзэх хууль зүйн үндэслэл Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдохгүй байна. 2. УИХ-ын гишүүний үүрэгт Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн утга агуулгатай зөрчилдсөн байна. 3. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх талаар гаргасан УИХ-ын тогтоолууд нь уг хуулийн заалт хүчинтэй эсэхээс шууд хамаарах тул тухайн тогтоолуудын талаар тусгайлан дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5