463 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт тусгагдсан билээ. Энэ заалтаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон гэсэн 7 үгийг хасч бичихээр тохирсон нь эдгээр нэр дурдсан албан тушаалыг УИХ-ын гишүүн хавсарч болохыг зөвшөөрсөн утгыг агуулаагүйгээр үл барам шууд зөвшөөрөөгүй утгаар нь ийм томъёоллоор санал хурааж, уг саналыг 87 хувь нь дэмжсэн зэрэг бусад нотлох баримтуудыг Үндсэн хуулийн цэцэд гаргаж өгсөн билээ” гэжээ. Мөн иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 1998 оны 9 дүгээр сарын 30-нд гаргасан өргөдөлдөө: “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдын буюу Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байсан бөгөөд Засгийн газар огцорсноос хойш тухайн албан тушаалтны үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хавсарч байгаа нь Үндсэн хуулийн /29.1/ УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ. Иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 1998 оны 10 дугаар сарын 01-нд гаргасан өргөдөлдөө: “УИХ-ын гишүүнд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн-сайд, тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг хавсаргасан УИХ-ын тогтоолууд Үндсэн хуулийн /29.1/ заалтыг зөрчиж байгаа” тухай бичжээ. Түүнчлэн иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 1998 оны 10 дугаар сарын 21-нд гаргасан нэмэлт тайлбартаа: “УИХ-ын гишүүн нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн үзэл баримтлал Үндсэн хуулийг боловсруулах бүх шатны төсөлд тусгагдсан юм. Мөн АИХ Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хоёр дахь заалтыг батлахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалыг УИХ-ын гишүүний үүрэгт ямар нэг байдлаар хамааруулахыг зөвшөөрөөгүй юм. Энэ нь дараахь баримтуудаар нотлогдож байна. Ардын Их Хурал дээр Улсын Бага Хурлаас оруулсан төслийн 29 дүгээр зүйлийн 1 дээр бүхэлд нь санал хураахад төслийн заалт дараахь дүнтэйгээр дэмжигдсэн байна. Төслийн /29.1/-ийг зөвшөөрсөн 251, татгалзсан 78, түдгэлзсэн 13, бүгд 342 бөгөөд 80 хувийн дүнтэй батлагджээ. Монгол Улсын Үндсэн хуулийг 2 сар гаруй хугацаанд ардчилсан ёс журмын дагуу чөлөөтэй хэлэлцэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5