462 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шинжилгээний ажил хийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй, 8.2.11. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах үндсэн үүрэгтэй, 8.3. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно. Нэхэмжлэл: /8.2.11/, /8.3/ заалт болон, /6.1/-д УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан тушаал, төрийн бус байгууллагад сонгуульт ажил хамаарч болох, эдгээр албан тушаалыг УИХ-ын гишүүн хавсран эрхэлж болохоор заасан нь Үндсэн хуулийн /29.1/-ийн дотор байгаа “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна. Тайлбар: 1.УИХ, түүний гишүүний үндсэн үүргийг Үндсэн хуулийн 20, 23, 25, 29 зэрэг зүйлд тодорхой заажээ. Иймээс УИХ-ын гишүүнд бусад хуулиар эрх үүрэг олгож байгаа бол тэр нь Үндсэн хуулиар оноогдсон үүрэгт нь хохирол учруулахгүй тийм л эрх үүрэг байх ёстой нь ойлгомжтой. Гэтэл УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарснаас болж Засгийн газар нь огцорсон мөртлөө энэхүү огцорсон явдалд хууль зүйн үүднээс буруутай хүмүүс нь дараагийн Засгийн газраа байгуулах эрхтэй мэт ёс суртахуунгүй байдал тохиолдож байна. 2. УИХ-ын гишүүн дээрх албан тушаалуудыг хавсарч байгаагаас Засгийн газар УИХ-ын хяналтаас гарч, эрх барьж буй олонхийн дотор энэхүү хэмжээгүй эрх дархыг олж авахын төлөө эрүүл бус өрсөлдөөн гаарлаа. Энэ их эрх мэдэл, эдэлж байгаа хүндээ нэг талаас сайхан байдаг байж болох боловч нөгөө талаас оногдсон давхар давхар үүргийг биелүүлэх боломжгүй байдаг нь УИХ-ын практик дээр нотлогдсон зүйл юм. 3. Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл төрийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт тэнцвэртэй, харьцангуй бие даасан, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх, эрх мэдэл нь харилцан хяналттай байхаар хуваарилах нь зүйтэй гэж үздэг байна. 4. Үндсэн хуулийн бүх нийтээр хэлэлцүүлсэн төсөл, Улсын Бага Хурлаас Ардын Их Хуралд оруулсан төсөл, Ардын Их Хурлын анхны хэлэлцүүлгийн дүнг тусгасан төсөлд УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна, УИХ-ын гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон хуулиар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5