461 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.10.23 № 09 Улаанбаатар хот УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт, түүнийг үндэслэн гарсан УИХ-ын тогтоолууд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны 251 дүгээр өрөөнд зөвлөлдөж гаргав. Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд В.Удвал /илтгэгч/, Д.Чилхаажав, Ж.Амарсанаа, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Тус хуралдаанд маргагч талуудад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж, Ц.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Энэбиш нар оролцов. Иргэн Д.Ламжав 1998 оны 10 дугаар сарын 2-нд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн /6.1/, /8.2.11/, /8.3/ заалт Үндсэн хуулийн /29.1/ заалтыг зөрчиж байгаа тухай дээрх заалтуудыг иш татъя. 6.1. УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох, улс төрийн нам болон төрийн бус байгууллагад сонгуульт ажил, албан тушаал эрхлэх, сургалт, эрдэм
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5