456 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтууд, 9 дүгээр зүйлийн 1-д “сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй” гэсэн заалтыг; Хоёр.Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Өмгөөлөгчдийн байгууллага нь өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн, ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага бөгөөд дараахь бүтэцтэй байна. 1/ Монголын Өмгөөлөгчдийн холбоо; 2/ Аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл гэсэн заалт, мөн зүйлийн 4-т “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн өмгөөлөл явуулж буй хэлбэрээс үл хамааран өмгөөлөгчдийн олон нийтийн байгууллагад нэгдэнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т “Өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг; Гурав.Өмгөөллийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “өмгөөлөгчдийн хөдөлмөрийн хөлсний 6 хувийг Өмгөөлөгчдийн холбоонд, 4 хувийг өмгөөлөгчдийн хариуцлагын даатгалд төвлөрүүлнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 1-д заасан “тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулалтанд орж, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн заалт, 9 дүгээр зүйлийн 1-д “сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн” гэсэн заалт, 6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийн заалт, 16 дугаар зүйлийн 4-т заасан заалтыг хүчингүй болгохыг хүсэлт болгон тавьжээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Энэбиш нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ: “Иргэн Т.Долгорсүрэнгийн гаргасан өргөдлийн хувьд Өмгөөллийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж үзэж байна. Энэ хууль бол нэлээд онцлог харилцаа зохицуулж байгаа. Төрийн тусгай алба хашиж байсан этгээдийн хувьд тусгайлсан хязгаарлалт байх нь нийтлэг зүйл. Иймд “шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5