457 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзэхгүй байна. Өмгөөлөгчдийн холбоо мэргэшсэн байгууллага 6 дугаар зүйлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1.Монголын өмгөөлөх байгууллага нь төрийн зохицуулалттай, мэргэжлийн өмгөөллийн эрхээ иргэн нь төрөөс авдаг зэрэг бие даасан онцлогтой тул түүний эрх зүйн зохицуулалтанд ялгамжтай зүйлүүд байх нь зайлшгүй юм. Иймд иргэн Т.Долгорсүрэнгийн гомдол гаргасан Өмгөөллийн тухай Монгол Улсын хуулийн 4, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Өргөдөл гаргагч иргэн Т.Долгорсүрэн өөрийн өргөдөлд дурдсан Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулалтанд орж”, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “сонгон шалгаруулалтанд тэнцсэн” гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан тул дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10, 16 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулган үргэлжилж эхэлснээс хойш 15 хоногт багтаан авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БЯМБАЖАВ В.УДВАЛ С.ЖАНЦАН Н.ЧИНБАТ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5