455 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.10.16 № 08 Улаанбаатар хот Монгол Улсын Өмгөөллийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Төрийн ордны 251 дүгээр өрөө Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Н.Чинбат /илтгэгч/, Ж.Бямбажав, С.Жанцан, В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Т.Долгорсүрэн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Энэбиш нар оролцов. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэн Т.Долгорсүрэн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан Цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа: “Улсын Их Хурлаас 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталж, 1995 оны 2 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өмгөөллийн тухай хуулийн дор дурдсан зарим заалт Үндсэн хууль зөрчсөнийг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргаж байна. Үүнд: Нэг. Өмгөөллийн тухай хуулийн “Өмгөөллийн үйл ажиллагааны төрөл” гэсэн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 1-д “тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулалтанд орж” гэсэн “шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5