449 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэн хэн боловч татварын албанд бүртгэлтэй, жил бүр биечлэн тооцоо хийдэг нэгдсэн нэг журам тогтоовол дээр дурдсан заалтууд Үндсэн хуульд нийцэх болно гэж үзжээ. Ингээд Үндсэн хуулийн цэцэд хандаж доорхи зүйлийг хүсэлт болгосон байна. 1. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасан заалтуудыг зөрчсөн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4-ийн “…түүнд ногдуулан суутгасан татварын хэмжээ…” гэсэн заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5-д “Аж ахуйн нэгж, байгууллага хувь хүнд олгосон дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ” гэсэн заалт, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “…гэрээгээр ажилладаг иргэний цалин, хөдөлмөрийн хөлсөнд ногдох албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага сарын эцэст суутган авна…” гэсэн хэсэг, мөн зүйлийн 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. Өргөдөлд албан татвар төлөгчтэй холбоотой хуулийн заалтуудын түүвэр, Монгол хэлний товч тайлбар толиос хийсэн хуулбар, Эрдэнэт хотын Татварын хэлтсийн 1994 оны 6 дугаар сарын 1-ний 01 тоот акт, Орхон аймгийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 6-ны 45 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 13-ны 05 тоот магадлал зэргийг хавсаргажээ. Орхон аймгийн татварын хэлтсээс 1994 оны 6 дугаар сарын 1-нд 01 тоот акт тавьсныг УБҮ үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Орхон аймгийн шүүх, УБҮ нь 1993 оны ажил үйлчилгээнд оногдуулах хүн амын албан татварыг 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Хүн амын орлогын албан татварын хуулинд заасан бага хувиар суутгал хийсэн нь үндэсгүй, 1994 оны 1 дүгээр сарын 1-хүртэл хүчинтэй байсан хуучин хуулийг хэрэглэсэн нь зөв гэж үзээд татварын хэлтсийн актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Уулын баяжуулах үйлдвэр ажиллагсдынхаа цалинг 12 дугаар сард ногдох татварыг бууруулах зорилгоор дараа жил мөрдөх багасгасан хувь хэмжээгээр тооцох сонирхолтой 1993 онд мөрдөгдөж байсан татварын хувь хэмжээ бол тухайн жилийн ажиллагааны орлогод хамаарах ёстой гэж үзээд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор заасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5