450 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч До.Ганболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа иргэн Долгорсүрэнгээс Татварын хуулиудын зарим зүйл, заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтууд зөрчиж байна гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасантай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 3-т хуулиар ногдуулсан албан татвар төлөх, 25 дугаар зүйлийн 1-ийн 7-д “төрийн санхүү зээл, албан татвар, мөнгөний бодлого улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэж тус тус заасан нь бүхэлдээ албан татварын харилцааг салбар хуулиудаар тогтооно гэсэн утгатай болохыг тодорхой зааж өгснийг харуулж байгаа юм. Хүн амын орлогын татварыг өөр этгээд төлсөн гэдэг нь татварыг ногдуулан авч байгаа нэг арга юм. Татвар төлөх, ногдуулах аргачлалыг салбар хуулиудаар тодорхойлдог. Энэ гомдол бол Үндсэн хуулийн цэцийн асуудал биш. Татварын орлогыг бүрэн авах үүднээс энэ асуудал тогтоогдсон юм. Иймд иргэн Долгорсүрэнгийн дурдсан татварын харилцаанууд нь бүгд хуулиар тогтоогдож, УИХ-аар тухайн үедээ батлагдсан байх тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм гэжээ. ХЯНАВАЛ: Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 6, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 5, 10 дугаар зүйлийн 1, 5 дахь заалтууд нь хүн амын орлогын албан татварыг ногдуулах, татвар төлүүлэх хууль зүйн механизмыг тодорхойлжээ. Албан татвар ногдуулах, татвар төлүүлэх асуудлыг хууль зүйн хүрээнд хэрхэн зохицуулах нь хууль тогтоогчийн эрх хэмжээний асуудал байх тул дээрх заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 6, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 5, 10 дугаар зүйлийн 1, 5 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 1,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5