448 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ” гэсэн заалт, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг иргэний цалин, хөдөлмөрийн хөлсөнд ногдох албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага сарын эцэст суутган авна”, мөн зүйлийн 5-д “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого, бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого, урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 6, 7 дахь заалт болон 81 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-ын “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 14 дүгээр зүйлийн 1-ийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна”, 17 дугаар зүйлийн 1-ийн 3-ийн “хуулиар ногдуулсан татвар төлөх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэжээ. Иргэн Долгорсүрэн үүнийгээ тайлбарлаж: Үндсэн хуулиар хүлээлгэсэн үүргийг иргэн хэн боловч өөрөө ёсчлон биелүүлэх ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэний албан татвар төлөх үүргийг /тодруулбал орлого болон төлөх татварын хэмжээг зөв тогтоох, хуулийн хугацаанд төсөвт шилжүүлэх зэрэг/ ажил олгогчоор гүйцэтгүүлэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэлбэр мөн гээд Орхон аймгийн татварын хэлтсээс Хүн амын орлогын татварын хуулийн биелэлтийг Эрдэнэт үйлдвэрт шалгаад, ажиллагсдынхаа татвар ногдох орлогыг бууруулж, буруу хууль баримтлан бага хувиар татвар ногдуулж, татварын орлогыг бууруулсан гэж нөхөн төлбөр тавьсаныг буруу гэж үзэж, шүүхэд гомдлоо гарган түүнийг шүүх юу гэж үзэж, яаж шийдвэрлэсэн тухай баримтуудыг хавсарган тайлбарласан байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэн бусдаар татвараа тооцуулж, тушаалгаж, түүнээс үүсэх хариуцлагыг нь ажил олгогчид хуулиар үүрүүлж байхад бусад байдлаар ажил үйлчилгээ үзүүлж байгаа, худалдаа наймаа хийж, орлого олж байгаа иргэн бүх үүргийг өөрөө биелүүлж, түүнээс үүсэх хариуцлагыг өөрөө хариуцаж байгаа нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалт зөрчиж байна гэж үзжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5