Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

447 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.10.16 № 07 Улаанбаатар хот Монгол Улсын Татварын ерөнхий хууль, амын орлогын албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Төрийн ордны 251 дүгээр өрөө Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Н.Чинбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Д.Чилхаажав, В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, өргөдөл гаргагч иргэн Т.Долгорсүрэн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн До.Ганболд нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Нэг. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэн Т.Долгорсүрэн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан Цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа: “1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан, 1993 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 6-д “аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” заалт, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4-т “…түүнд ногдуулан суутгасан татварын хэмжээг…” гэсэн заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5-д “Аж ахуйн нэгж, байгууллага хувь хүнд олгосон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5