444 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн “…Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эгүүлэн татсан бол Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн гуравны хоёрт хүрэхгүй тохиолдолд нөхөн сонгууль явуулна” гэсэн заалт Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 9, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан хугацаанд ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Л.БААСАН ГИШҮҮД Ж.БЯМБАА Н.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5