Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

445 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1998 оны 7 дугаар № 78 Улаанбаатар хот сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 06 тоот дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн “…Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эгүүлэн татсан бол Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн гуравны хоёрт хүрэхгүй тохиолдолд нөхөн сонгууль явуулна” гэсэн заалт Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 9, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 06 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5