443 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тайлбартаа: “Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төрийн хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг, төрөөс баталсан хуулиар сонгогдож байгуулагддаг ийм л байгууллага. Төрийн дээд болон бусад байгууллагатай иргэдийг холбож байдаг ганц байгууллага юм шүү. Хэрэв төрийн биш байгууллага юм бол бүх үйл ажиллагааг нь хуульчлалгүй бидэнд эрхийг нь өгөхгүй яасан юм бэ? Тоог нь хуулиар тогтоосон атлаа хасагдахаар нь нөхөж болдоггүйн учир юу вэ?” гэжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Т.Эрдэнэбилэг нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчимд тулгуурлаж, сонгогчийн идэвхтэй, идэвхгүй эрхийг хэрэгжүүлэх бололцоогоор хангагддаг. Ер нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль маань хувь тэнцүүлсэн пропорциональ системээр хийгдсэн. Түүнийг энэхүү хуулийн 17, 18, 29, 32, 35 дугаар зүйлүүд ч үүнийг баталсан. Сонгуульд оролцогч иргэн хоёр санал өгч байгаа нь үнэн. Нам, эвслийн нэрийн жагсаалтаар орон нутаг, нэгжийн төлөөлөл хангагдсан. Сонгуулийн эцсийн үр дүн намуудад өгсөн саналаар пропорциональ тогтолцооноос хамаарч байгаа юм” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь иргэд өөрсдийн төлөөлөгчдийг сонгох пропорциональ системд үндэслэсэн нь тогтоогдов. 2. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтууд “Төрийн хэрэгт шууд оролцох /сонгогдож/ эсхүл төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зэрэг иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэж үзсэн иргэн Т.Ядамсүрэнгийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5