Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

442 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “…төлөөлөгчдийн тоо нь гуравны хоёрт хүрэхгүй тохиолдолд нөхөн сонгууль явуулна” гэсэн заалт нь Үндсэн хуулиар олгосон иргэний эрхийг /дээр дурдсан/ хааж байна” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан иргэн Т.Ядамсүрэн бичгээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан эрх дараахь байдлаар хэрэгждэг гэж би ойлгодог Үүнд: а/ …өөрийн итгэж, найдвар хүлээлгэж чадах хүнээ өөрөө мэдэж, чөлөөтэй, шууд сонгох, эгүүлэн татах явдал мөн; б/ Төр засгийн болон орон нутгийн удирдлагад сонгосон байнгын төлөөлөгчтэй байж, тэдэнд санал бодлоо илэрхийлэх замаар төрийн хэрэгт оролцох ёстой; в/ УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч болон орон нутгийн Хурал, удирдлагаа шууд сонгох; г/ … төлөөллийн тоог тодорхой хэмжээгээр хуульчлан тогтоож байгаа нь иргэний эрх, хуулийн өмнө тэгш байх зарчмыг баталгаажуулсан хэм хэмжээ мөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтад заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын 262 иргэн нөхөн сонгууль явуулж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч тэдний хүсэлтийг хуулийн дээрх заалт хааж байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Т.Эрдэнэбилэг нар бичгээр гаргасан тайлбартаа: “Тус хуулийн үзэл баримтлал нь сонгууль явуулахдаа пропорциональ зарчмыг илүү эрхэмлэсэн тул сонгуулийн үед намын жагсаалтанд багтаж байсан нэр дэвшигчдийг автоматаар нөхөн сонгох онцлогтой гэдгийг тусгайлан анхаарах нь зүйтэй бөгөөд сум бүрээс заавал тогтмол төлөөлөлтэй байна гэсэн хатуу зарчмыг аль ч хуулинд мөрдлөг болгож баримталдаггүй болохыг анхааран үзэхийг хүсье” гэжээ. Иргэн Т.Ядамсүрэн Цэцийн хуралдаанд оролцож гаргасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5