441 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.06.03 № 06 Улаанбаатар хот Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 9, 1 дүгээр зүйлийн 1-ийг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1998 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Төрийн ордны 251 тоот өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Бямбаа, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Т.Ядамсүрэн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Т.Эрдэнэбилэг нар оролцов. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух иргэн Т.Ядамсүрэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “засгийн эрх ард түмний мэдэлд байна. …ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн монголын иргэд тэгш эрх эдэлж төрийн хэрэгт, төрийг удирдахад оролцох эрх, эрх чөлөөг тов тодорхой заасан билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5