Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

436 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл га газрыг нийслэлд шилжүүлэх болсон. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэсэн. Эдгээр байдлуудаас үндэслэн Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн цэц хуулийн хүрээнд ажиллана гэдэгт итгэж байна” гэв. Арав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зэнээ Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Улсын Их Хурлынхаа шийдвэрийг хамгаалах ёстой боловч уг шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн учир сөрөг саналтай байна. Энэ талаар бичгээр саналаа өгсөн. Улсын Их Хурал тогтоол гаргахдаа нийслэлийн нутгаа тэлж өргөтгөх хандлагаар хандаж туйлширсан. Үүнд Эрдэнэ сум 16.0 мянган га газар өгнө гэж зөвшөөрсөн байхад одоо 61.6 мянган га болоод байна. Ерөнхийлөгч П.Очирбат энэ асуудлаар Засгийн газар, Улсын Их Хуралд олон удаа хандаж байсан. Ер нь газар бол аль нэг газар, байгууллагын эрх ашгийн үүднээс хандаж болохгүй эмзэг асуудал болно. Иймд Үндсэн хуулийн цэц асуудалд бодитой хандаасай гэж хүснэ” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бадамдамдин “Улсын Их Хурал нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоохдоо анх санаачлан оруулсан саналыг багасгаж шийдвэрлэсэн юм шүү дээ. Үүнийг тэр үед ажлын хэсэгт ажиллаж байсан нийслэлийн Засаг дарга Наранцацралтаар яриулмаар байна” гэв. Тэрээр газрын зураг дээр тайлбарлав. ХЯНАВАЛ: 1. Улсын Их Хурал нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2-т буй “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэсэн заалтыг баримталсан тул Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Л.Ганбат, Б.Дондогмаа нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэх асуудлыг боловсруулахдаа Монгол Улсын Газрын хууль, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон газар зохион байгуулалтын журам зөрчсөн тухай гомдол нь Үндсэн хуулийн цэцийн харъяаллын асуудал биш болох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5