Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

437 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь тогтоогдов. 2. Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Төв аймгийн Архуст сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хуучин байдлаар нь /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигаар/ тогтоосон учир иргэн Д.Шарав, Г.Шагшаа нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлоосоо татгалзсан тул энэ талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдов. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31, 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Аймаг нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАЖАВ ГИШҮҮД Л.БААСАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Ч.ЭНХБААТАР

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5