435 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүрээд байна. 3. Бид нийслэлд газар өгөхгүй гэж үзээгүй. 16.0 мянган га газар өгөхөөр зөвшөөрсөн. Гэтэл Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолоор нийслэлд Төв аймгаас өгөх нутгийг нэмэгдүүлсэн. Бид гомдлын шаардлагаа дэмжинэ” гэв. Найм.Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож иргэн Б.Дондогмаа тайлбарлахдаа: “1.Нийслэлд 48.9 мянган га газар шилжсэн биш 61.6 мянган га газар өгчээ. Үүнийг бид эрх бүхий байгууллагуудаар тодорхойлуулсан. 2. Налайх, Төв аймгийн Эрдэнэ сумын хооронд нутгийн маргаан байхгүй, хоорондоо эв найртай аж төрж ирсэн болно. 3. Налайх, Эрдэнэ сумын хооронд нутгийн хилийн цэсийг тодорхой болгохдоо нийслэлийн болон Төв аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг давхцуулсан. Үүнийг Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор улам баталгаажуулжээ. Бид Цэцэд гаргасан өөрсдийн өргөдлийн шаардлагаа дэмжих болно” гэв. Ес.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “1. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Улсын Их Хурлын шийдвэрээ хамгаалах үүрэгтэй гэдгээр асуудалд хандана. Миний тайлбарт байгаа зарим нэгэн тоо бол 1996 оных. Иймд одоогийнхтой зөрж болно. 2. Эрдэнэ сумыг Үндсэн хуульд заасан цогцолбор байх нөхцөлөө алдав гэж үзэх боломжгүй. Эднийд эдийн засаг, газар нутгийн бусад бололцоо бий. Чухамдаа сумын орлогын эх үүсвэр үгүй болсон гэх үндэслэлгүй байна. 3. Улсын Их Хурал нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг зайлшгүй хэрэгцээг харгалзан шийдвэрлэжээ. Энэ үед Засгийн газрын ажилтан Банзрагч тэргүүтэй комисс ажилласан ба энэ комисст Төв аймгийн зохих сумдын Засаг дарга нар оролцсон. Комисс хээрийн ажлын тайлан бичсэн. Энэ тайланд нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөх саналуудыг тусгасан, бас газрын зураг гаргасан. Энэхүү зургийг 4 удаа гаргасан. Улсын Их Хурал энэ олон зургийн дотроос дундаж хувилбарыг баримталсан. Үүгээр Эрдэнэ сумаас 48.9 мянган
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5